AI Music
Чи байхгүй байлаа
Ulziidagvaochir
1/2/2026

Чи байхгүй байлаа
Ulziidagvaochir
0:000:00
Lyrics
Intro (spoken) Чи байхгүй гэдгийг санах бүрт сэтгэл шархирна… Шархирах биш ээ, зүгээр л янгинана. Verse 1 Чи байхгүй гэдгийг санах тоолонд Бухимдал биш шүү, буланд суусан жаал болдог Нуруугаа харуулчхаад Нүд рүү нь хэн ч харахгүй жаал, Дуугүй өвддөг Дэндүү чимээгүй. Hook (SUNG) Чи байхгүй — гэдэг үг өөрөө бороо Санах бүрт сэтгэл дотроо норно Чи байхгүй — би дуугүй л ойлгосон Итгэхгүй дээ… чи итгэхгүй дээ… Verse 2 Чи байхгүй гэдгийг санахгүй амьдрах гэж Хичээсэн Тэгэхийн тулд Чиний нэр, чиний дуу Чиний инээд, чи байсан гэдгийг Тэр чигт нь мартах ёстой болсон Мартагдах чиний айдас байсан уу Мартагдах — миний лав айдас байсан. Bridge (SUNG) Мартах гэж би оролдсон Гэхдээ мартахад Чи байгаагүй юм шиг Амьдрах л хамгийн хэцүү нь байж Бороотой өдрүүдэд Би чамайг мартдаггүй Зүгээр л Чимээгүйхэн үгүйлдэг. Hook (SUNG – variation) Чи байхгүй — гэдэг үнэн хэвээрээ Бидний гэсэн бүхэнд “Бид” үгүй хэвээрээ Чи байхгүй — би ганцаараа биш ч Чиний байсан орон зай дүүрдэггүй юм байна… Verse 3 Бүрхэг өдөр хэвээрээ Бидний дуртай шүлгийн ном хэвээрээ Бидний дуртай дуу эгшиглэсээр Гэхдээ “бид” байхгүй Би энд байна Чи байхгүй Бидний байсан бүхэнд Ахиж “бид” багтахгүй болжээ. Outro (spoken) Санаж мартахын зааг дээр Толгой гашилна Бороотой өдөр Чи… чи байхгүй байлаа
Melodic hip-hop old-school style nostalgic sad
60-80 BPM (Slow)
Comments
Loading comments...