AI Music

Шинэ жил айсуй

Ulziidagvaochir
11/26/2025
Шинэ жил айсуй

Шинэ жил айсуй

Ulziidagvaochir

0:000:00

Lyrics

Тэнгэрээр дүүрэн баярын солиут
Танил дуу дотнохон эгшиглээд
Танхил багын дурсамж хөврөөд
Таатай сайхан шинэ жил айсуй

Бодолд дулаахан баярын үдэшд
Багын найзууд дуулсаар ирлээ
Борхон зүрх цээжинд булиглаад
Баясал дагуулсан шинэ жил айсуй

Оргилуун дарстай хундага жингэнээд
Олон хуудастай хуанли дууслаа
Он солигдох торгон агшинд
Одод шөнийг чимэн анивчина

Бодолд дулаахан баярын үдэшд
Багын найзууд дуулсаар ирлээ
Борхон зүрх цээжинд булиглаад
Баясал дагуулсан шинэ жил айсуй

Ноороглож бичсэн захидлын дугтуйнд
Намайг илтгэх мөртүүд дурайна
Ногоон гацуур гялалзан гоёод
Наргиан хөгжөөнтэй шинэ жил айсуй

Бодолд дулаахан баярын үдэшд
Багын найзууд дуулсаар ирлээ
Борхон зүрх цээжинд булиглаад
Баясал дагуулсан шинэ жил айсуй

Бодолд дулаахан баярын үдэшд
Багын найзууд дуулсаар ирлээ
Борхон зүрх цээжинд булиглаад
Баясал дагуулсан шинэ жил айсуй
Modern alternative latin pop dreamy danceable harmony

Create Your Own AI Music

Generate professional-quality music in minutes with vlogmusic.io

Comments

Loading comments...